БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2023-09-18 15:48:00
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус уулзалтаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, оношлогоо эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, арга туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан эмч солилцох, сургаж чадавхижуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.
Бусан их сургуулийн эмнэлэг нь тухайн бүс нутагтаа осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн төрөлжсөн төвийг анхлан байгуулаад байгаа бөгөөд энэ тогтолцоог хамтран манай улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар санал солилцлоо.
Мөн энэ хүрээнд “Коспел” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, эмч Ц.Баясгалан нар сургалтанд хамрагдаж, мэдлэг туршлагаа ахиулсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс жил бүр 2 эмчийг сургах үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав