Ахмадын баярыг угтсан нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг зохион байгуулав
2023-10-02 14:15:00
Монгол цэргийн нэгдсэн холбоо Олон улсын ахмадын баярыг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадын хороодын дунд “ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙН АЯЛГУУНД ХӨЛ НИЙЛҮҮЛЭН БҮЖЬЕ” нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнийг ФОКСТРОТ клубт өнөөдөр (2023.09.29) зохион байгууллаа
Тэмцээнийг нээж МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН ” хөдөлгөөн улс орон даяар идэвхтэй өрнөж байна. Энэ хүрээнд МЦНХ-ноос ахмадуудынхаа дунд олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр анх удаа нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгуулж байна.

Бүжгийн спорт бол амьдралын эрүүл хэв маяг билээ. Энэ тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй” хэмээн тэмцээнийг нээлээ
Тэмцээнд 7 байгууллагын 18 хос оролцож, нийтийн бүжгийн 5 төрлөөр өрсөлдөж, ЗХЖШ-ын хос (Б.Бат-Эрдэнэ, Д.Дэжидмаа) тэргүүн байр, ХХЕГ-ын хос (Х.Энхтүвшин, Ц.Энхтуяа ) дэд байр, ШШГЕГ-ын хос (Л.Баттулга, Ч.Энхтуяа) гутгаар байр, БХЯ-ны хос (Р.Цогтбаяр, Ж.Туяа) тусгай байр тус тус эзэллээ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав