Казахстан "далайд гарсан" нь
2023-10-06 11:53:00
2013 оны 9-р сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны Назарбаевын их сургуульд "Иргэд хоорондын найрамдлыг урагшлуулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе" сэдэвт чухал илтгэл тавьж, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санаачилгыг анх удаа дэвшүүлж байв.
Ингээд "Бүс ба зам" санаачилга Казахстан улсад анх дурдагдаж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа эндээс эхэлсэн байдаг.
Казахстаны нийслэл Астана хотоос 4000 гаруй километрийн зайд орших Хятадын Лянь-Юньган хот хооронд олон улсын ложистикийн бааз тээврийн шаардлагаар бий болов. "Хятад-Казахстаны Лянь-Юньганы ложистикийн хамтын ажиллагааны бааз" төсөл нь "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсний дараа хэрэгжсэн анхны төсөл юм. Тэр цагаас хойш далайд гарцгүй дэлхийн хамгийн том орон болох Казахстан Номхон далайд гарах гарцтай болсон юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Хятад-Казахстаны Лянь-Юньганы ложистикийн хамтын ажиллагааны бааз" нь тусгай зориулалтын төмөр замгүй жижиг агуулах байснаас Ази-Европын хуурай замын болон далайн тээврийн төв болон хөгжжив. Казахстан улс Ази Европыг холбосон тээврийн чухал зангилаа болж, Хятад-Европын ачааны галт тэрэг Казахстанаар байнга дамжин өнгөрдөг болов.
Эртний торгоны замын "жингийн дуу" хаддаг улаа өртөө байснаас өнөөдөр Евразийг холбосон "гангийн цуваа" дамжин өнгөрдөг чухал зангилаа болж, Хятад, Казахстаны "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа гүнзгийрч, найрсаг хөршүүд харилцан ашигтай, хамтдаа хөгжих үлгэр жишээ болж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав