Камертай байсан бол...
2023-10-06 12:11:00
12 настай охин сураггүй болоод гурав хонож байна. Охиныг машиндаа суулгаж авч явсан сэжигтэн баригдсан ч охин олдсонгүй. Эрлийн ажил үргэлжилсэн хэвээр.
Гадны улсад ганц унадаг дугуй хулгайд алдагдахад хулгайч гэртээ орохтой нь зэрэгцээд бариад авч байна. Энэ бол камержуулалт сайн байгаагийн тод жишээ. Хэрвээ Дорноговь аймгийн камержуулалт олигтой байсан бол өнөөдөр алга болсон охиныг хурдан хугацаанд олох боломжтой байв. Уг нь Дорноговь аймагт 2018 онд 300 саяар 39 цэгт 67 камер суурилуулсан байна. Гэвч энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллахаа больжээ. Таван сарын хугацаанд хэн ч үүнд анхаарал хандуулаагүй. Ер нь бол хэдэн зуун сая, тэрбумаар нь үрж, камер суурилууллаа гэж сүр дуулиан болчхоод түүнийг нь хянах, ажиллагаатай үгүйг нь шалгах хүнгүй, байсан ч шалгах сэтгэлгүйн балгаар хүүхэд гэмт хэргийн золиос болчихлоо.
Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сард Д.Сэржмядаг охин алга болсон. Одоо 12 настай охин сураггүй алга болчихлоо. Энэ бол манай улсын удирдлагууд алдаанаасаа суралцдаггүйн илрэл.
1990 оноос хойш 33 жилийн хугацаанд сураггүй алга болоод олдоогүй 10 гаруй хүүхэд байна. Үүний цаана хэчнээн хүмүүсийн нулимс урсаж, сэтгэл нь шимширч, өдөр хоногийг аргацаан үүдээ ширтэн суугаа бол...
Өнөөдөр улсын хэмжээнд камержуулах шаардлагатай 30 мянган байршил байна. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хүний сайхан үрс алга болсны дараа л камер хэр чухал болохыг анзаарах ч гэж дээ. Гэхдээ одоо нэгэнт дуугарсных камержуулалтад онцгой анхаарч, ач холбогдол өгч, нүх сүв бүрийг камержуулах хэрэгтэй.
Үгүй бол дахиад хэдэн хүүхэд алга болохыг тааж мэдэшгүй...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав