Ирэх амралтын өдрүүдэд -40 хэмд хүрч, эрс хүйтэрнэ
2021-12-24 12:08:00
Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлвийг мэдээлсэн байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр 35-40 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, Алтайн уулархаг нутгаар 21-26 градус, бусад нутгаар 25-30 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
Улаанбаатарын Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 27-29 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав