Өрийн хавхнаас өндийх боломж байна уу эрх баригчид аа!
2023-10-27 19:01:00
Монгол улсын сүүлийн 8 жил “МАНДСАН”. Гэхдээ улс орон хөгжин цэцэглэж мандан бадрахаасаа илүү өрийн дарамтанд орсон. Өөрөөр хэлбэл Монгол улсын гадаад өр 33,8 тэрбум ам доллартой тэнцэж, нэг хүний өр 33 сая төгрөг боллоо. Зүгээр ажлаа хийж өдрийн талхаа олж идэх гэж толгой өндийх завгүй байгаа монголчууд өөрсдөө ч мэдээгүй байхад ийм их оронд орчихсон. Үүн дээр нэмээд өөрийнх нь байр, машин, банк бус, аппликешн зэрэг тоолж барамгүй их өртэй. Өртэй монголчууд энэ байдлаа цалин буулаа өрнүүдээ төллөө эцэст нь хөөрхөн би л үлдлээ гэж хошигнодог. Балиар өөдрөг атлаа дэндүү хүлцэнгүй ард түмэн билээ бид.
1921 оноос эхэлсэн гадаад өр сүүлийн 10 жил эрчимтэй нэмэгдсээр 33.8 тэрбумд хүрсэн. Үүнээс хамгийн их гадаад өр төлбөр төлөх хуваарьт жил нь энэ жил. Гэтэл өнгөрсөн 2 жилд ковидод хэрээс хэтэрсэн төсөв төсөвлөөд манай эдийн засаг сэргэх ч тэнхэлгүй байгаа. Зээлээ төлөхийн тулд дахиад л зээл авна. Тэгээд ашиггүй хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэр төсөлдөө он дамжин төсөв хуваана. Улсаа бодох биш хувиа бодсоор гахайны үлгэр үргэлжилсээр. Бид мэдээгүй байхдаа өрөнд баригдсаар. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн удирдлагыг ил тод болгож, зарцуулалтыг хянахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, өрийн хөрөнгийг улс төрчидтэй холбоотой компианиудад олгохыг хорих, тухай бүр нь нягтлах хэрэгтэй байна.
Ер нь монголчуудаа өөрийн толгой дээрх тэвнийг ч бусдыг толгой дээрх бухлыг ч хараад алдаагаа даруй засахыг энэ цаг үе шаардаж байна. Улстөрчдөөс шаардая. Өрнөөс, татварын дарамтнаас өндийе.
Н.ЦАЦРАЛ
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав