Лаос Улсын Үндэсний их сургуульд 20 монгол оюутан суралцаж байна
2023-11-08 14:14:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудыг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн угтаж, ЭСЯ-ны үйл ажиллагааг товч танилцуулав.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНАЛАУ-ын Үндэсний их сургуульд нийт 20 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд лао хэлтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага өндөр байгааг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын харилцааны дараагийн жарны эхний хуудсыг нээж буй бөгөөд ирэх жаран жилийн хамтын ажиллагаанд БНАЛАУ-д төгссөн мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.
Суралцах хугацаандаа эв нэгдэлтэй байж, хичээл номдоо шамдахыг захиж, амжилт хүслээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав