Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг 10:00-15:00 цагийн хооронд ажиллана
2021-12-30 16:58:00
Баярын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллах бөгөөд гудамж талбайн эргүүл нэмэгдэж, 10 гаруй мянган алба хаагч улсын хэмжээнд баярын өдрүүдээр ажиллахаар болжээ.
Харин нийслэлийн түргэн тусламжийн төвийн алба хаагчид “24/48” хуваариар гурван ээлж тасралтгүй ажиллана. Нийслэлийн хэмжээнд нийт 42 эмнэлгийн баг ажиллах төлөвлөгөөтэй байгаагаас гадна ачаалал ихэсвэл нэмэлтээр 2-3 баг гарах гэж албаны хүн мэдээллээ. Мөн нэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд дүүргийн мэс засал, дотор, хүүхдийн тэргүүтэй тасгууд 10:00-15:00 цагийн хооронд, нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлэг 09:00-15:00 цагийн хооронд, өрхийн эмнэлгүүд нэг эмч, нэг сувилагчтай 10:00-15:00 цагийн хооронд ажиллах хуваарь гарчээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав