Утаатайгаа мөнхрөх үү, урдаас туршлага нэвтрүүлэх үү
2023-10-13 15:25:00
Монголд агаарын бохирдлыг бууруулахаар 2018 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийг байгуулж, шахмал түлшийг нэвтрүүлсэн. Тухайн жилдээ утаа буурч иргэд ам сайтай байсан ч энэ технологи жилээс жилд хоцрогдож утаатай хэвээр байгааг албаныхан үгүйсгэсэнгүй. Ялангуяа одоо хэрэглэж буй мидлинг түлш утааг 30 хувиас дээш бууруулж чадахгүй нь бодит үнэн гэдгийг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Эрчим хүчний яамнаас өнгөрөгч хавраас эхлэн одоо байгаа мидлинг түлшийн түүхий эдийг солих туршилтыг эхлүүлж, хагас коксоор 97 удаагийн галлагаа хийж, лабораторийн үзүүлэлтээр утаа хоёр дахин буурсан үр дүн гарчээ. Хагас кокс гэдэг нь өндөр дэгдэмхийтэй нүүрсийг нам, дунд температурын /500°-700°/ орчинд хуурай пиролизын аргаар гаргаж авсан бага дэгдэмхийтэй нүүрстөрөгчийн бүтээгдэхүүнийг хэлнэ. Хагас коксын үйлдвэр барих асуудал Монголд 2008 оноос эхлэн яригдсан ч хөрөнгө оруулалт, улстөржилтөө даагаагүй “унасан”.
Утааг бууруулах цогц шийдэл нь хагас коксын үйлдвэр барих. Хөх хотод 600 мянган тоннын хүчин чадалтай цогц үйлдвэр барихад 2007 оны тооцооллоор 250 сая юанийн өртгөөр барьжээ. Энэ нь ойролцоогоор 125 тэрбум байж. Одоогийн байдлаар хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ хийгдэж байгаа. Хөрөнгө оруулалт шийдэгдвэл 2025 оны дунд үеэс ашиглалтад орох аж. Хэрвээ хагас коксын үйлдвэртэй болчихвол одоо байгаа агаарын бохирдлыг хоёр дахин бууруулах тооцоо бий. Тиймээс урд хөршийн туршлагыг судалж хагас коксыг нэвтрүүлэхээс өөр шийдэл байхгүйг албаныхан хэлнэ лээ. Ийнхүү Хятад агаарын бохирдлоосоо салсан нууцаасаа монголчуудад хуваалцлаа. Харин бид утаандаа улстөржсөөр суух уу, утаа ялах уу гэдгээ өөрсдөө л сонгох юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав