100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн, сайжруулсан түлш хамгийн үр дүнтэй нь батлагдсан
2023-10-17 15:43:00
Хагас коксын туршилтын үйлдвэрлэлийг “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн технологиор түүхий эдийг өөрчлөн үйлдвэрлэл явуулжээ. 100 хувь хагас коксоор үйлдвэрлэсэн, сайжруулсан түлш хамгийн сайн үр дүнтэй гарсан. Туршилтын түлшний техникийн үзүүлэлтүүд нь БНХАУ, БНСУ, ХБНГУ, ОХУ зэрэг орнуудын стандарттай ижил түвшинд байна. Тухайлбал, дэгдэмхий 7-12 хувь, хүхэр 0.5-1.0 хувь байхаар. олон улсад шахмал түлшний үндсэн түүхий эд нь хагас кокс байдаг. Мөн шахмал түлшийг зөвхөн зориулалтын асаагчаар асаадаг байна.
Мидлинг, хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшний техникийн үзүүлэлтүүдийг харьцуулахад Дэгдэмхий 41.4-51.7 хувь, Хүхэр 54.6-60.8 хувь, Үнслэг 37.0-37.3 хувиар бага байгаа нь хагас коксон сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлэх нь туршилтаар тодорхойлогдсон. Асаагчийн судалгааг цаашид үргэлжлүүлж, нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Туршилт үргэлжилж байна гэдгийг Б.Чойжилсүрэн сайд мэдээлэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав