Ерөнхийлөгч Өмнөговь аймагт үүссэн асуудлаар чиглэл өглөө
2023-12-07 10:11:00
Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өмнөговь аймагт үүссэн асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд гурван асуудал бий. Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Ард түмний эв нэгдэл юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллан, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав