Хотын иргэдийн сэтгэн бодох чадвар буурсан ч Д.Ганбат гишүүнийх л буурсангүй
2023-12-20 15:41:00
УИХ-ын гишүүд сонсголын үеэр ард түмэндээ таалагдахчих гээд л загнаж нэг үзнэ, подорч нэг үзнэ. Зарим нь уйлна, дуулна, магтана матна. Бас зарим нь доромжилно.
Өнөөдрийн сонсголоор "ЭТТ" ХК-аас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой асуудлаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Таван толгой түлш” ХХК өр, зээлдээ баригджээ. Компани юм уу, юу юм. Үр дүн тааруу байна. Буруу замаар будаа тээгээд байгаа юм биш үү. Сүүлийн үед утаа арай өөр болчихлоо. Гаднын судалгааны байгууллагынхны ярьж байгаагаар хүүхдүүдийн цусанд хүнд элемент, металл илрээд эхэлсэн байна. Утаанаас болоод хотын иргэдийн сэтгэн бодох чадвар 5-10 хувиар буурсан гэж байна. Би ч яах вэ, урагшаа эрүүл агаарт амьдардаг хүн гэж попров. Заа тийм ээ. Та хэд маань утаанаас ангид бүсэд амьдардаг болохоор цоо эрүүлээр сэтгээд улс орноо хөгжүүлээд байгаа. Сэтгэн бодох чадваргүй бядгүй хар масс бид утаандаа хордоод ухантаад л амьдарсаар л байна. Танд бидний сэтгэн бодох чадварыг сайжруулах арай дөнгүүр арга чарга байна уу эрхэм ГИШҮҮН ЭЭ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав