Нэгэн үдэш олон ээж уйллаа
2024-01-12 13:06:00
“Ээж” ОАУСК кино өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийж, анхны үзэгчид нь нулимс дуслуулав. Энэхүү кино нь Япон улсын Nippon TV-ийн албан ёсны эрхтэй Монгол хувилбар юм. Манайхаас гадна Турк, Украйн, Солонгос, Франц, Тайланд, Хятад, Индонез, Испани улс албан ёсны эрхийг нь авч хийж байсан бөгөөд Монголд Турк болон БНСУ-ын хувилбар нь гарч байсан. Эх кино нь гарсан даруйдаа олны таашаалд нийцэж, олон шагнал хүртэж, кино зохиол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл юм.
Энэ кинонд өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хурцаар хөнджээ. Тиймээс ч энэхүү уран бүтээл нь хүмүүст өгөх агуулга, өнцгөөрөө нийгэмд асар их нөлөө үзүүлэх бөгөөд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан олон улсад алдартай кино билээ. Сүүлийн үед манай улсад хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой харамсмаар олон үйл явдал тохиосон учир үүний эсрэг нийгэмд хүчтэй МСЖ өгөх уг бүтээлийг заавал үзэхийг анхны үзэгчид болон кино багийнхан гүнээ хүсэж буй.
“Ээж” ОАУСК-ны монгол хувилбарыг Green show production, Lebu motion pictures хамтран бүтээсэн бөгөөд Монголын хөрсөнд буулгаж 17 ангитай бүтээл болгосон байна.
Уг кино нь нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн VOO кино санд орсон бол нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Боловсрол телевизээр үзэгчдийн хүртээл болно.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав