"Тавантолгой төмөр зам" компани ажлын байрны дүрэм, журам зөрчсөн ажилтнуудаа халжээ
2024-02-20 15:49:00
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зарим ажилтны зүй бус үйлдэл бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан тус компаниас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн нэр бүхий ажилтнуудтай холбоотой бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан нь компанийн үйлдвэрлэлийн хэвийн уйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж компанийн нийт ажилтан, албан хаагчид харамсаж байна.
Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон болно.
Гүйцэтгэх захирлын зүгээс нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах албан даалгаврыг гаргаж, аливаа зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна..." гэжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав