Үндэсний номын сан шинэ байр руугаа нүүхээр бэлтгэж байна
2024-02-29 17:51:00
Үндэсний номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Иймд маргаашаас эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг номын сангийн захиргаанаас мэдээлэв.
Монголын Үндэсний номын сангийн шинэ цогцолборын шав тавих ёслол 2014 оны наймдугаар сард буюу болсон. 2008 онд Ерөнхийлөгчийн 173 дугаар зарлиг гарснаар СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт 0.3 га газар олгожээ. Шав тавьснаас хойш зургаан жилийн дараа шинэ барилгын ажил эхэлсэн. Үндэсний номын сангийн шинэ байрыг 12 тэрбум төгрөгөөр төсөвлөж, Засгийн газрын санхүүжилтээр хоёр жилдээ багтаан барихаар төлөвлөжээ.
Зураг төслийн ажлыг “Эгэл” ХХК хийсэн бол гүйцэтгэгчээр АКМИ холдинг компани шалгарчээ. Шинэ барилга 11 давхар, дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдад тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн барилга болох юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав