Монголчууд олзоо хуваагаагүй хүнд дургүй
2024-03-13 15:48:00
Саяхан Монголчууд нүүрсний сонсгол сонсож хэсэг уурсацгаасан. Хуваасангүй, юу ч үлдээсэнгүй, арай ч дээ бидний боломжийг ингэж хулгайлсан байна гэж ам амандаа шаагилдаад өнгөрсөн. Дараа нь хэн ч хулгайчаа барьсан уу, ял шийтгэл юу болж байна гэж асууж сураглахгүй нам жим байх зуур олзыг олуулаа идээд биднийг онгостол панаалдаад өнгөрч байх шиг байна.
Хулгайлсан олзоо хуваавал өршөөчихдөг бичигдээгүй хууль өнөөдөр үйлчилж нүүрсний хэрэгт холбогдуулан шалгуулж байсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.
Улсын яллагчийн зүгээс дээрх ял дээр нэмээд 2 жилийн хорих ял оноох санал гаргасан ч дэмжигдээгүй байна. Үнэн хэрэгтээ тэд 2024 оны сонгуулийг л алгасаж хулгайлж идсэн мөнгөөрөө гадаад дотоодоор аялсан шиг ээ явахад л 5 жилийн хугацаа өнгөрнө. 40 сая төгрөг тэдэнд 40 мянган төгрөг шиг л амархан сонсогдох биш үү.
Хулгайг өөгшүүлсэн, хулгайчийг өрөвдсөн, хулгайг далдалсан Монгол улс хөгжихгүй. Их ч бага ч хулгай бол хулгай. Өнөөдөр тэдэнд боломж олгож хулгайг нь өнгөрөөхөд маргааш тэд ирээдүйгээс чинь илүү ихийг хулгай хийхдээ толгой ч гудайхгүй гээд бод доо. Чадвал намайг бариарай гээд л зөөлөн сэнтийдээ тухалж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав