З.БАТБАЯР: Юун борооны усыг зайлуулах үнэт эрдэнэ шүү дээ
2024-03-22 15:44:00
Усны Газрын дарга З.Батбаяр байгууллагынхаа ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөг өнөөдөр танилцууллаа.
Тэрээр "Хот, суурин газар болгон усны нөөцтэй болъё гадаргын усыг хуримтлуулаад нууртай болъё. Монгол орны хэмжээнд хөв цөөрөм байгуулах боломжит 19,440 байрлал байна. Жишээ татахад Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөв, цөөрөм байгуулахад тохиромжтой 1,332 газар байна. 20 метрийн урттай боомт бариад усны гүн нь хоёр метр байна гэж тооцвол 340 орчим сая төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар харагдаж байна гэх саналыг дэвшүүллээ. Мөн усны нөөц бий болгох бас нэг боломж нь борооны усыг хуримтлуулах. Улаанбаатар хотод 371,727 ширхэг төвийн шугамд холбогдсон байшин барилга байна. 100 м2 дээврийн талбай дээр 20 минутын хур тунадас ороход 669,000 м3 усыг хуримтлуулах боломжтой. Даланзадгадын хэрэгцээний жилийн усны хэмжээ 700 м3 байдаг. Улаанбаатар хотод орсон 20 минутын бороогоор Өмнөговь аймгийн жилийн усны хэрэгцээг хангахуйц хэмжээний борооны усыг хуримтлуулах боломж байна. Үүнийг алдаж байна. Хурын усыг хуримтлуулъя. Хүн бүр дээвэр дээрээ хэр их ус хуримтлуулж болохоо бодох хэрэгтэй" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав