"Эрдэнэс Тавантолгой" компанийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашиг олгоход бэлэн
2024-03-26 09:44:00
"Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг хэзээ олгох талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан товч мэдээлэл өглөө.
"Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашиг 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд олгоно гэж албан ёсоор мэдээлсэн. Төрийн аудитын байгууллагаас тус компанийн тайланд аудит хийх хугацаа гуравдугаар сарын 25-нд дууссан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн санхүүгийн тайлангийн дүгнэлт гарчихвал ногдол ашгийг өнөөдөр ч олгоход бэлэн байгаа. Мөнгө бэлэн, хэмжээ тодорхой.
Ялангуяа малчдад нэг өдрийн өмнө ч гэсэн нэмэр болж очоосой гэсэн бодол бий" гэв. Харин Эрдэнэс Тавантолгой компаниас аудитын дүгнэлт энэ долоо хоногт баталгаажна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав