Хүүхдүүд рүү хутга тулган айлган сүрдүүлж, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2024-04-02 11:18:00
Өчигдөр цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны 2 эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ гэх дуудлага ирсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж ажиллажээ.
Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.
Иргэд Та бүхэн шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандана уу.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав