ХЭҮК-оос СУИС-д шаардлага хүргүүлж байжээ
2024-04-04 13:34:00
ХЭҮК-оос өнгөрсөн оны 05 дугаар сарын 25, 26, 29-ний өдрүүдэд СУИС-д шалгалт зохион байгуулж байжээ. Хяналт шалгалтыг тус сургуулийн багш, суралцагч, тэдний төлөөлөлтэй ганцаарчилсан ярилцлага хийх, санал, асуулга авах, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, шаардлагатай баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг аргыг ашиглан явуулж, шаардлага СУИС-д хүргүүлсэн байна. Энэхүү шаардлагын дөрөвдүгээрт нь дараах шаардлага багтжээ.
"2023 онд шинэчилэн найруулсан Боловсролын еренхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 .З дахь заалтад ”...тэгш хүртээмжтэй, ялгаварлан гадуурхахгүй, нээлттэй байх”, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д ”...бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ялгаварлан гадуурхах, дарамтлах, доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах үйлдэл гаргахгуй байх гэж тус тус заасан. Иймд сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг сурталчлан таниулах болон нөлөөллийн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвших"
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор шаардлага хүргүүлдэг билээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав