Сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олжээ
2024-04-15 10:09:00
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Огодой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ гурван хүн 04 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагийн орчим бага оврын ачааны автомашинтай усанд явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг тус өдрийн 19:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид иргэн Б/39 настай эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нарыг 04 дүгээр сарын14-ний өдрийн 08:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:45 цагт Билгэх багийн “Өлзий хайрхан” гэдэг газар малчин Х-д тухайн гурван хүн эсэн мэнд очсон байхад нь олж, хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав