Өмнөговь аймагт хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна
2024-04-16 09:14:00
Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санаачилгаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжиж эхэллээ.
Тус төслийг “Оюутолгой” ХХК-ийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Даланзадгадын хотын үйлдвэрийн бүсэд 1.2 га газарт барих бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хаягдал дахин боловсруулах төсөл нь үйлдвэрийн барилга, авто зам, зогсоол, явган хүний зам, мод зүлэг зэрэг ногоон байгууламж бүхий цогцолбор хэлбэрээр барьж байгаараа онцлогтой.
Төслийн гүйцэтгэгчээр “Батс-өргөө” ХХК ажиллаж, 2024 оны зургаадугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Орон нутагт хог хаягдлыг багасгахад хувь хүн, айл өрх, иргэний нийгмийн байгууллагууд, ЖДҮ эрхлэгчид, нутгийн захиргааны байгууллагууд, супермаркет болон бизнесийн салбарынхныг татан оруулах, байгаль орчинд ээлтэй ажил, амьдралын хэв маягт шилжүүлэх, түүнийг хэвшүүлэх зэрэг зорилтыг тавьж уриалан ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав