Х.НЯМБААТАР: Улаанбаатарын зургаан дүүргийг задалж, 14 хоттой болгоно
2024-04-25 14:21:00
Хотын дарга Х.Нямбаатар хотын статустай холбоотой сонирхолтойг гэнэтийн мэдээ танилцуулав. Тодруулбал Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр орон нутгийн шинж чанартай 14 "хот" байгуулна гэлээ. Эдгээр нь 42 эрх мэдэл бүхий хорооноос бүрдэх зохицуулалтаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой шинэчилсэн зохион байгуулалтыг хийж байгааг тэрбээр хэллээ. "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хэдэн салшгүй эрх хадгалагддаг.
1.Татвар авах
2.Төсөв хуваарилах
3.Хөгжлийн бодлогоо тодорхойлох
4.Өмч хөрөнгөө захиран зарцуулах зэрэг эрхийг Үндсэн хуульд заасны дагуу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн эрхүүдийг хот тосгодод шилжүүлж байгаа.
Ингэхдээ:
Дүүргүүдэд байсан эрхийг орон нутгийн шинж чанартай 14 хотод шилжүүлэх
Нийслэл гэдэг засаг захиргааны нэгжид байгаа зарим чиг үүргийг хамт шилжүүлэх
Хороодын засаг захиргаа нэгжийн чиг үүргийг 14 хот болон шинээр эмхлэн байгуулах хороодод шилжүүлэх замаар эрх мэдлийн төвлөрлийг хот сууринд шилжүүлэх агуулга бүхий хуулийн төслийг боловсруулсан.
Өмнө нь томоохон суурьшил байж байгаад сүүлд сум болсон Тосонцэнгэл, Хархорин, Зүүнхараа, Замын-Үүд зэрэг суурин газруудыг шинээр хот болгон зохион байгуулахын зэрэгцээ сүүлийн үед шинэ суурьшил үүсээд байгаа Цогтцэций, Ханбогд, Гашуунсухайт зэрэг газарт шинээр хот тосгон байгуулах тогтоолын төслийг хамт өргөн барьж байгаа" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав