Ж.Чинбүрэн: Уснаас хуурай гарна гэж бодож байгаа 200 гаруй албан тушаалтны нэрийг АТГ-т өгсөн
2024-05-02 14:42:00
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Өнгөрсөн 30 жил хамаарал бүхий, ашиг сонирхол нэгтэй этгээдүүдийн сүлжээ төрийн байгууллагуудаар дамжиж нэвт шургалсан байна. Эм ханган нийлүүлдэг байгууллагуудын төлөөлөл гэх байдлаар шийдвэр гаргадаг байгууллага дотор нэвчсэн байгаагийн нэг тод илрэл бол эмийн сонсголоор танилцуулсан хамаарал бүхий этгээдүүд, нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийн тоо юм.
Бид гэм буруутайг тогтоохгүй, хууль хүчний байгууллага биелүүлэх ёстой учир 200 гаруй албан тушаалтны нэрсийг Авлигатай Тэмцэх Газарт өгсөн.
8,9-р жагсаалтын материал Эрүүл Мэндийн Яаманд байхгүй. Ямар ашиг сонирхлоор шийдвэр гаргахад оролцсон гэдгийг үзэж болохгүй байна. Хаана нуугдуулж, мэдээлэл өгөхгүйгээр уснаас хуурай гарна гэж бодож байгааг заавал Авлигатай Тэмцэх Газар болон Ерөнхий прокурорын газрыг шалгаж үзэхийг үүрэгжүүлсэн.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав