Тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд “POWER EXPO & FESTIVAL XII” болно
2024-05-05 07:35:00
Жил бүр залуусын тэсэн ядан хүлээдэг урбан спорт, шинэ үеийн залуусын хобби, сонирхлыг нэгтгэсэн “POWER EXPO & FESTIVAL XII” -ын үеэр БНХАУ-ын тамирчид, дрифтийг үндэслэгч арлын ЯПОН улсын тамирчид хүрэлцэн ирж, авто спортын гайхамшиг, дрифт үзүүлбэрүүдийн сүр хүчээр өрсөлдөх гэж байна.
Тус арга хэмжээ 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын түвшний фестивал болтлоо өргөжин тэлсэн юм.
Урбан төрлийн бүх спорт тэмцээн, авто мото шоу үзүүлбэрүүд, дрифтийн тэмцээн, мото тэмцээн тэргүүтэй олон төрлийн тэмцээн, сонирхолтой үзүүлбэрүүдэд БНХАУ-ын Автомашин Мотоциклийн Холбооны удирдлагын багболон China Drift Championship тэмцээний муж мужийн шилдэг тамирчид инженер механикийн багийн хамтаар анх удаа оролцохоос гадна Япон улсын D1 GP ангиллын мэргэжлийн шилдэг тамирчид ирж гурван улсын дрифтийн баг тамирчдын гал гарсан тулааныг үзүүлэх юм.
12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хоббины хамгийн том наадам 2024 тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Авто худалдааны цогцолбор төв, POWER LAND талбайд болох бөгөөд спорт үзүүлбэрүүд, гал гарсан өрсөлдөөнөөс гадна энтертайнмент ертөнцийн шинэлэг шийдэл бүхий
● VIP Member club lounge
● EV Forum
● Street culture Forum
● Street dance zone
● Friday - EDM party
● Saturday - Movie night
● Sunday - Laser camp; Light, Fireworks хаалтын шоу, тоглолт гэсэн сонирхолтой хөтөлбөр үзэгч таныг хором ч уйдаахгүй.
Tасалбар худалдан авах бол:
https://ticket.mn/event/2076/
https://shoppy.mn/products/powerexpo-240510
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав