Эмзэг бүлгийн орон гэргүй иргэд Хун нуур орчмыг цэвэрлэжээ
2024-06-04 12:38:00
Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч зорилтот бүлгийн иргэд, албан хаагчид нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр СХД-ийн Авто худалдааны төвийн баруун талын Хун нуур орчмын 10,000 гаруй м2 талбайд сайн дурын цэвэрлэгээний ажил зохион байгуулжээ.
Хун нуурын эрэг орчим маш их хэмжээний бохирдол, том жижиг хогт дарагдсан байсныг цэвэрлэж, СХД-ийн Тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ-тай хамтран 1 машин хог ачуулсан байна.
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс олон нийтэд эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулж хамгийн чухал нь ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг уриалж байгаа аж.
Нийгмийн хамгааллын тусгай төв нь өөрийн гэсэн орон гэргүй, орлого нь хязгаарлагдмал, эрхэлсэн тодорхой ажилгүй, харж хандах хүнгүй, нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй иргэдийг түр хоноглох байр, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж, эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжих зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав