Шөнийн нойрыг юу ч нөхөж чадахгүй
2024-06-06 10:20:00
Нойр хоолондоо л сайн байвал ажил аяндаа бүтнэ гэдэг дээ. Хүн өдөрт 7-8 цаг унтаж бүрэн амарч байх хэрэгтэй. Гэвч ажил, хөдөлмөрийн онцлог, стресс, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан нойргүйдэх асуудал гардаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүдээс эхлээд өсвөр насны хүүхдүүд шөнөжин утсаараа тоглож, цахим орчинд идэвхтэй байснаар нойр нь солигдох, цаашлаад нойргүйдэлд өртөж байна. Тэгвэл шөнийн нойроо хугасалснаар өдрийн турш нойрмоглоно, ядарна, анхаарал төвлөрүүлэх чадвар буурна, шийдвэр гаргахад бэрхшээл үүснэ, уур уцаартай болно, сэтгэл гонсойно, бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ. Шөнийн нойрыг өдрийн нойр нөхөхгүй. Ер нь юу ч нөхөж чадахгүй. Тиймээс та ээлжийн ажилтай биш л бол өдөр тутамдаа шөнө нь сайхан амарч унтаж байх нь чухал.
Хэрвээ нойргүйдэлтэй тулгарсан бол амьсгалын дасгал хийж болно.
- 3-н секундийн турш аажим амьсгал гаргах
- 3-н секундийн турш аажим амьсгал авах
- Дахин амьсгал авахын өмнө 3-н секунд амьсгалаа түгжих
Орой эсвэл өглөө бүр 10 минутын турш амьсгалын дасгал хийх нь илүү үр дүнтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав