Сэлэнгэ болон Хэнтий аймагт ой хээрийн түймэр гарчээ
2024-06-18 10:34:00
Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газарт зургаадугаар сарын 15-ны өдөр ой, хээрийн гал түймэр гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан тус өдрийн 14:04 цагт цурамд оруулан өчигдөр өдрийн 09:03 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатсан байна.
Мөн “Шандын даваа”-нд ой, хээрийн гал түймэр гарсан. Алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан зургаадугаар сарын 19-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатжээ.
Харин Хэнтий аймгийн “Зүүний-Эх” гэдэг газарт өчигдөр аянга бууж ойн гал түймэр гарчээ. Алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав