Хангай бүсийн салбар зээлийн батлан даах хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг боллоо
2024-05-31 11:42:00
Зээлийн батлан даалтын сангийн анхны салбар болох Хангайн бүс хариуцсан салбарын Зээлийн батлан даалтын дэд хороо байгуулагдлаа.
Хангайн бүс хариуцсан салбарын Зээлийн батлан даалтын дэд хороо анхныхаа хурлыг хуралдуулж Шинэ хоршоо хөтөлбөрийн хүрээнд;
Баянхонгор, Өвөрхангай аймгийн 3 хоршооны 11 малчинд 383.0 сая төгрөгийн зээлд 280.4 сая төгрөгийн батлан даалт гаргахаар шийдвэрлэжээ. Мөн Баянхонгор, Архангай аймгийн 11 иргэний 1,103.6 сая төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 203.4 сая төгрөгийн батлан даалтыг гаргахаар шийдвэрлэж 11 айл өрхийг тав тухтай, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлжээ.
Зээлийн батлан даалтын дэд хороо байгуулагдсанаар барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй байгаа иргэд, шинэ хоршоо байгуулж хөрөнгө оруулалтын зээл авах хүсэлтэй малчид зээлийн батлан даалтын шийдвэрийг богино хугацаанд газар дээр нь гаргуулах боломж бүрдэж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав