Байрны түрээсийн урьдчилгаа, сарын төлбөрийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг ихсэж байна
2024-08-14 17:03:00
Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд энэ оны эхний 07 сарын байдлаар залилах гэмт хэрэг нийт 7,063 бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28.46 хувийг залилах гэмт хэрэг дангаараа эзэлж байна. Энэ дундаа цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэргийн гаралт жилийн бусад саруудтай харьцуулахад 8, 9, 10 дугаар сард 4-5 дахин нэмэгддэг.
Тухайлбал
• Онлайн худалдааг ашиглаж иргэдийн бараа захиалгын урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлэн авах
• Цахим хаягаар нь нэвтэрч тухайн иргэний ойрын хүрээллийн гишүүдэд нь "мөнгө зээлээч, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа" гэх чат илгээж, улмаар дансаар мөнгө шилжүүлэн авах
• Байр түрээс буюу Unegui.mn сайт болон Фэйсбүүк зарын группийг гол хэрэгсэл болгон ашиглаж, иргэдийн түрээсийн урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлэн авах зэрэг юм.
Энэ төрлийн залилангийн гэмт хэрэг үйлдэгчид нь иргэдийг түрээсийн мөнгөө урьдчилж шилжүүл, урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл байрыг чинь хадгалаад байж байя гэх зэргээр залилдаг байна. Ингэхдээ орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдэд итгэл төрүүлж хуурч мэхлэн зорилгодоо хүрдэг
Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, түрээслэх гэж буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эзэмшигч болон гэрчилгээний дугаарыг E-Mongolia системээр шалгах, бусдад байрны түрээсийн мөнгөө урьдчилж шилжүүлэлгүй байх, байр эзэмшигчтэй гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав