Outlaw хамтлаг 20 жилийнхээ ойн хүрээнд 20Х20 аяныг эхлүүллээ
2024-09-01 16:04:00
Дайн дажингүй энх цаг ч бид замын хөдөлгөөнд хариуцлагагүй оролцсоноор олон бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусгасаар байна. Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 41 хүүхэд амиа алдаж, 764 хүүхэд гэмтэж, бэртсэн сэтгэл эмзэглүүлэм, харамсалтай тоо баримт байна.
Түүнчлэн эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн хүүхэд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их гардаг.
Тиймээс хичээл сургууль эхэлж, хөл хөдөлгөөн ихэссэн энэ үед хүүхдүүдээ зам тээврийн аливаа ослоос хамгаалах, гэмт хэрэгт зөрчилд холбогдохоос сэргийлэх зорилгоор Outlaw хамтлаг 20Х20 аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Тэд энэхүү аянаараа сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг жолооч нартаа уриалж байна.
Энэ энгийн дүрэм, соёлыг жолооч та хэрэгжүүлж, хэвшүүлж чадвал Монгол Улсынхаа ирээдүй болсон үрсээ зам тээврийн ослоос хамгаалж чадах юм.
Түүнчлэн аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдох болон гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, хүүхэдтэйгээ ярилцдаг байх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх хэрэгтэй гэдгийг уриаллаа.
Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүдэр тусахаас сэргийлэх нь хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй хамгийн том хувь нэмэр юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав