Есдүгээр сарын 21-ний Бямба гараг машингүй өдөр
2024-09-09 19:02:00
2024 оны есдүгээр сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024" болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ өдрийг 46 улсын 2,000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Автомашингүй өдрөөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж,
Их сургуулийн гудамж,
Сөүлийн гудамж,
Партизаны гудамж,
Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
Төмөрчний гудамж,
Гэсэр сүмийн уулзвар,
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу,
Бээжингийн гудамж,
Токиогийн гудамж,
Залуучуудын гудамж,
Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
Чагдаржавын гудамж,
Элчингийн гудамж,
Олимпын гудамж,
Гэндэний гудамж,
Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршлуудад автомашины хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлана.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав