Цалин тэтгэвэрийг инфляцийн түвшинтэй холбогдуулан 6 хувиар нэмнэ
2024-09-11 13:30:00
Хамтарсан Засгийн газар ирэх онд төрийн албан хаагчийн цалин, ахмад настнуудын тэтгэврийг нэмэхээр төсөлд тусгажээ. Үүнд нийт 223.2 мянган төрийн албан хаагчийн цалин нэмэгдэхээр тооцож, цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан 6 хувиар нэмнэ. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1 сая 166 мянган төгрөг (суманд 1 сая 632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1 сая 399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг (суманд 1 сая 335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 1 сая 144.8 мянган төгрөг) болж нэмэгдэх юм байна.
УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан аж. Иймээс 510 мянган иргэний тэтгэврийг 6 хувиар тооцон нэмэгдүүлэхээр тооцжээ.
Ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байгаа бол дээрх нэмэгдлийн дүнд дунджаар 875.8 мянган төгрөг болох аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав