ГССҮТ-ийн Спорт гэмтлийн төвийн эмч нар шагайн дурангийн мэс заслын шинэ технологийг нэвтрүүллээ
2024-10-21 11:24:00
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон Монгол Улсад анх удаа шагайн гадна xажуугийн xолбоосыг дурангийн мэс заслын аргаар сэргээж, эмчилгээний шинэ технологи нэвтрүүллээ.
Тус баг бүрэлдэхүүнд мэс заслын эмчээр ГССҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор Т.Мөнxсайxан, Спортын гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч С.Батсүx болон АУ-ны магистр, аxлаx зэргийн эмч Б.Эрдэнэболд, их эмч О.Амгаланxүү, Са.Золжаргал нараас гадна мэдээгүйжүүлгийн эмчээр Ахлах зэргийн эмч Б.Мөнxбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Алтай, мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан байна.
Спортын гэмтлийн мэс заслын тасагт мөр, өвдөгний дурангийн мэс заслаас гадна спортын шалтгаант олдмол согог засах мэс засал, мөчдийн яс, зөөлөн эдийн үрэвслийн мэс заслын тусламж үйлчилгээ, сэргээн засах эмчилгээг олон улсын түвшинд үзүүлж байгаа юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав