Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтыг 10-р ангиасаа эхлэн өгөх асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлнэ
2024-10-22 17:05:00
Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж, салбарт хэрэгжиж буй цаг үеийн ажлуудыг хэлэлцэв.
Нийслэлийн 1 дүгээр ангийн сурагчдыг бие даалтын долоо хоногт багтаан нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Энэ хүрээнд Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллага хамтран ерөнхий боловсролын 50 сургуульд хараа шалгах багц хүлээлгэн өглөө.
Монгол хэл, бичгийн элсэлтийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 10-р ангиасаа эхлэн өгөх боломжийг нээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг боловсруулж байна.
Сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичгийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Одоогийн байдлаар агуулгын хүрээг тодорхойлон, судлагдахууны хөтөлбөр, туршилтын сургалтын төлөвлөгөөг боловсруулж байна.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэх агуулгыг тусгах, бага ангийн сурах бичгүүдийг интерактив болгон шинэчлэхдээ хиймэл оюун ухаан ашиглах зэргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албанханд даалгав.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав