Тавантолгой түлш компанийн удирдлагууд Зүүн үйлдвэрийн өвлийн бэлтгэл ажилтай танилцлаа
2024-08-14 13:18:00
Тавантолгой түлш компанийн удирдлагууд 2024-2025 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Зүүн үйлдвэрт хийгдэж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зүүн үйлдвэрийн I болон III цехийн тоног төхөөрөмж, шугамын урсгал засварын ажил дуусч бүтээгдэхүүн үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу хийгдэн ажиллаж байгаа бол II цехийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлт угсралтын хүрээнд 4 ком холигч төхөөрөмж, 50 тн/цагийн хүчин чадалтай хатаагч төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд хэвлэгч төхөөрөмжийн суурь бетоны ажил дуусаж угсралтын ажлууд эхлээд байна.
Мөн уутат фильтер болон хагас автомат галлагааны зуух угсрагдаж дуусан, зуухны галын хотолын тоосгон өрлөгийн ажил, савлагааны хэсгийн шахмал түлш савлах хагас автомат 8 ко машинаас 6 ком машиныг суурилуулж дагалдах шат тавцангийн ажлууд үргэлжилж байна. II цехийн бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 1нд дуусаж, туршилт тохируулгын ажлууд хийгдэж эхлэх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав