Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
2024-10-08 15:25:00
Тавантолгой түлш компани 2024 оны Эрүүл мэндийн хугацаат үзлэгийг Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.
Үзлэг, шинжилгээг 2024 оны аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэхээр бэлтгэл ажлууд хангагдаад байгаа бөгөөд энэ жилийн хувьд мэргэжлийн өвчлөлийг оношлох үзлэг, шинжилгээ хийхээс гадна нийт ажилтнуудад мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулж мэдлэг, мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой юм.
Мэргэжлийн өвчин судлалын газрын их эмч нар “Мэргэжлээс шалтгаалах өвчин”-ий талаарх сургалтыг хөтөлбөрийн дагуу энэ сарын 07, 08-ний өдрүүдэд Баруун, Төвийн үйлдвэрийн ажилчдад өгч байгаа бол зүүн үйлдвэрийн ажилчдыг энэ сарын 09, 10-ны өдөр хамруулна.
Тавантолгой түлш компани 2022 оноос үйлдвэрийн зарим ажлын байрыг хөдөрмөрийн хүнд нөхцөлд хамруулаад байгаа бөгөөд цаашид үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалахад энэхүү ажил бодит үр дүнгээ өгөх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав