42 ДАХЬ УДААГИЙН БОЛОР ЦОМЫН ЭЗЭН ТОДОРЛОО
2024-12-05 13:13:00
Монгол Улсын Засгийн газраас утга зохиол, ном хэвлэлийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлээ болгон Монголын уран зохиолоор бүрэлдсэн оюун санааны баялгийг хамгаалах, хөгжүүлэх, Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахад уран зохиолын үүргийг нэмэгдүүлэх хүрээнд бодлогын ажлуудыг хийж байна.
Энэ хүрээнд Монгол хэлний яруу баялаг, үгээр урлахуйн ур чадварыг илэрхийлэх үндэсний уран зохиолыг хөгжүүлэх Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” 42 дахь удаагийн яруу найргийн наадмыг зохион байгуулахад Монголын Зохиолчдын эвлэлийг дэмжин хамтран ажиллаа.
Энэ жилийн яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалтад 198 хүн шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч, түүнээс шилдэг тавд яруу найрагч На.Батболд, А.Лхагва, Д.Нямдорж, Л.Торой, Ч.Ууганбаяр нар шалгарч дэд байрт яруу найрагч Л.Торой шалгарсан бол На.Батболд гутгаар байрын эзэн болж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт А.Лхагва “Морин хуурын хэл” шүлгээрээ тэргүүлж, “Болор цом”-ын эзэн боллоо.


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав