Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг 2 дугаар сарын 7 хүртэл бүртгэнэ
2025-01-06 16:07:00
Олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Тодруулбал, олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа дүүргийн Цагдаагийн газар, хэлтэс, Тээврийн цагдаагийн албанд холбогдох материалыг бүрдүүлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-аас 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 18:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага
Улаанбаатар хотын харьяа байх /түр оршин суух бүртгэлтэй байх/
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
- 168 см-ээс дээш өндөртэй
- Биеийн зөв хөгжилтэй
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
- Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. /гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
- Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
Бүрдүүлэх материал
- Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Ял шийтгэлийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбар
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
- Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав