Trip.com платформд Монгол Улсыг сурталчилж эхэллээ
2025-01-07 13:18:00
Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг болох Trip.com группын Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны 9-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ынхэрэглэгчдэд сурталчлах, түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм.Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам боллоо. Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг платформуудаар дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Түүнчлэн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.
2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид бид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав