С.Амарсайхан: Булган аймгийн Сэлэнгэ сумын 56 малчин 3 тэрбумын зээл авчээ
2025-01-31 17:28:00
Шадар сайд С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ сумын 150 гаруй малчин хоршоологчидтой уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар танилцуулж, санал солилцлоо.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ суманд 23 шинэ хоршоо байгуулагдаж, 220 малчин хоршоонд гишүүнээр элсжээ. Мөн 56 малчин хоршоологч нийт 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ. Харин Булган аймгийн хэмжээнд 476 шинэ хоршоо байгуулагдаж, 438 малчин хоршоологч 56,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
Сэлэнгэ сумын малчин хоршоологчдын дийлэнх нь Үржлийн мал худалдан бойжуулах, борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл, цех байгуулах, өргөтгөх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, Бүх төрлийн тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэл, цех байгуулах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.
Уулзалтаар малчин хоршоологчид шинэ хоршоо хөдөлгөөн цаашид тогтвортой үргэлжлэх эсэх, нэг удаагийн олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн талаар тодруулж байлаа.
Монгол Улсын Засгийн газраас малчин өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бэлчээр, тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг тогтвортой үргэлжлүүлнэ. Ирэх таван жилийн хугацаанд 5 их наядын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
Төр засгийн зүгээс аливаа бодлого шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн орон нутаг, бүсийн онцлогт тулгуурласан байхаар тооцож, Шинэ хоршоо хөдөлгөөний үйл ажиллагааг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлнэ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав