ММСУХ: Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя
2025-02-10 14:56:00
Монголын Морин спорт, уяачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийж "Монгол Улсын засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна гэлээ. Тодруулбал “Бид хаврын морин уралдаантай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаж Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, хүүхдэд өөрийн саналаар, болон эцэг эхийн зөвшөөрлөөр хурдан морь унах эсэхийг шийддэг байх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн уралдаанч хүүхдийг ур чадварыг тогтоох шаардлагатай гэж үзсэн.
Мөн уралдаан зохион байгуулах эсэхийг орон нутгийн удирдлагуудад олгосон шийдвэр ямар ч судалгаагүй, тодорхойгүй шийдвэр учир тус шийдвэрээ буцаан татахыг хүсч байна. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, уралдаанч хүүхдийн асуудалд зөв зохицуулалт хийх ёстой болохоос биш ингэж хориглож болохгүй.
Бид хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя гэдэг байр суурьтай байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар баталсан 42 дугаар тогтоолоо эргэн хараасай гэж хүсч байна. Бид 18 дээш насны хүнээр морь унуулсан ямар нэгэн морин уралдаан зохион байгуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав