Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл"-ийг эхлүүллээ
2025-02-19 13:19:00
Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран Баянхонгор аймагт “Гэмтэл, согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах төсөл”-г 1 жилийн хугацаатайгаар эхлүүллээ.
Тус төслийн хүрээнд ГССҮТ-ийн эмч нарын 11 баг ирж ажиллах бөгөөд эхний ээлжинд ясны эмгэгийн мэс заслын эмч Ц.Батбаяраар ахлуулсан О.Бат-Эрдэнэ, А.Чинцэцэг, Д.Жүгдэрнамжил, резидент эмч Я.Ганхуяг, Цэрэнтогтох зэрэг эмч нарын баг 2025 оны 02 дугаар сарын 04-нөөс эхлэн ажиллаж байна.
Аймгийн удирдлагууд, ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал Л.Дагвадоржоор ахлуулсан эмч нарын багтай уулзалт, хэлэлцүүлэг хийж, тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлуудыг шийдвэрлэв.
ГССҮТ-н Ц.Батбаяр ахлагчтай 1-р баг нь 14 хоногийн хугацаанд Аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 132 хүнд үзлэг, оношилгоо хийж, мөчдийн мэс засал 18, тархины мэс засал 2, хүзүүний мэс засал 2 эмчлүүлэгчид хийж, нийт 22 хүнд мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт нь үзүүлж байна. Одоогийн байдлаар гэмтлийн тасагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Мөн тус багийн эмч нар сумдад (Жинст, Шаргалжуут) очиж тусламж үйлчилгээг үзүүлсэн ба Жинст суманд 60 хүнд үзлэг, 54 хүнд рентген шинжилгээ, Шаргалжуут тосгонд 59 хүнд үзлэг, 47 хүнд рентген шинжилгээ хийж, онош тодруулан эмчилгээнд хамруулж байна. Эдгээрээс үйлчлүүлэгчдээс 58 хүн төлөвлөгөөт хагалгаанд орохоор болсон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав