Агаарын цэргийн зэвсэглэлд Н145 D-3 загварын нисдэг тэрэгтэй боллоо
2025-02-21 12:50:00
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин нисдэг тэрэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Эйрбас Хэликоптерс компанид үйлдвэрлэгдсэн, зорчигч тээврийн зориулалттай ЭЙЧ-145 загварын цоо шинэ нисдэг тэрэгтэй боллоо. Энэ нь Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойдоо барьж буй анхны том бэлэг болж байна.
Энэхүү нисдэг тэрэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, ашиглалтын зардал багатай, цэргийн болон иргэний хосолсон хэлбэрээр ашиглах боломжтой зэрэг олон давуу талтай юм.
Барууны технологи бүхий Эйч-145 загварын нисдэг тэргийг Агаарын цэргийн зэвсэглэлд нэвтрүүлснээр агаарын хөлгийн техникийн засвар, үйлчилгээ, нисгэгч, нисэхийн инженерүүдийг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийн ур чадварыг байнга нэмэгдүүлэхэд ач холбогдолтой билээ.
Цаашид шинэ нисдэг тэрэг нэмж аван, агаарын тээврийн чадавхаа нэмэгдүүлэх, одоо ашиглаж байгаа нисдэг тэрэгнүүдээ их засварт оруулан ашиглалтын хугацааг нь сунгах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэх юм байна.
Мөн Агаарын цэргийг хөгжүүлж, алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийхээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, цалингийн шатлал, цэргийн цолны зэрэглэлийг ахиулах, нислэгийн цагийн хөлсний үнэлгээг нэмэгдүүлэх, орон сууцаар хангах асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарна гэдгээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт онцоллоо.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав