Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байна
2025-02-24 16:24:00
Улсын Их Хурлын даргын захирамжаар асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсэг байгуулагдсан. Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлахаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар Япон орныг зорьсон. Энэ талаараа тэд өнөөдөр мэдээлэл өглөө.
Япон улсын хувьд иргэд нь 40 нас хүрээд өөрийгөө асруулах үйлчилгээнд бэлдэж, улсдаа даатгал төлдөг аж. Ийнхүү 65 нас хүрэхэд асруулах үйлчилгээ албан ёсоор нээгдэх бөгөөд асрамжийн төвд эсвэл гэрт нь үйлчилгээ үзүүлдэг байна. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой. Мөн асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг байна. Туршлага судлахаар явсан тус гишүүдийг хувьд асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа гэдгээ мэдэгдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав