УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
2025-02-25 12:28:00
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороон дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийнэ.
Уулзалтаар хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, УИХ дахь Парламентын найрамдлын бүлгийн үйл ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.
БНХАУ-ын төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал нь бүх муж, шууд харьяа хот, өөртөө засах орон, засаг захиргааны онцгой бүс болон Хятадын ардын чөлөөлөх армиас 5 жилийн хугацаатай сонгогдсон төлөөлөгчдөөс бүрддэг. Төлөөлөгчдийн тоо 3000 хүртэл байх бөгөөд тухайн сонгуулийн хугацааны хяналтын тоог Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо баталдаг байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр Хятадын хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн, Бээжин “Шяоми” цахилгаан автомашины үйлдвэр, Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын дарга нар, УИХ-д суудалтай таван нам, эвслийн төлөөлөл бүхий УИХ-ын гишүүд, албаны бусад төлөөллүүд багтаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав