АРХАНГАЙ: 5 сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй
2025-02-25 13:49:00
Архангай аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид, ЗДТГ-ын дарга Ш.Гомбодорж, Цагдаагийн газрын дарга О.Түмэнбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Болормаа нар 19 сумын Засаг дарга, тамгын дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумдын нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай цахим хурал хийжээ.
Хурлаар хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх Засгийн газрын А/57 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/23 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Мөн Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хяналтыг сайжруулах, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгсөн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав