Алба хаагчдыг сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа
2025-03-07 14:53:00
Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас АШУИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн чих хамар хооолойн эмч нартай хамтран нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчдад зориулсан сонсгол бууралтыг эрт оношлон илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, дуу дамжуулах хэлбэрийн сонсгол буурах эмгэгийн талаар сурталчлан таниулах, зөв дадал, зуршлыг хэвшүүлэх хүрээнд сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан байна.
Сургалт, үзлэгт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр анги, НОБГ-ын 70 гаруй алба хаагчийг хамруулсан юм. Алба хаагчид ажил мэргэжлээс шалтгаалсан дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт, чихний хэнгэрэг хальс цоорох эмгэгийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэх аргад суралцаж, сонсгол бууралтын түвшинг багасгах, хамгаалах чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээллийг авч, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав