Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина
2025-03-07 16:39:00
Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих саналыг өнөөдөр 16:00 цагт нээж байна. Тус үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Морингийн давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээнэ. Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэдгийг онцоллоо. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав