"Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сунгалаа
2025-03-11 11:20:00
2025 оны "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэлийг сар шинийн баяр давхацсантай холбогдуулан гуравдугаар сарын 14-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Батлан хамгаалах яамнаас гаргалаа.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан энэ сарын 10-ны өдрийн 17 цагийн байдлаар тасалбар болгон "Дээд боловсролын мэдээллийн сан"-гаас оюутнуудын мэдээллийг татах юм. Иймээс мэдээллийн санд мэдээллээ оруулаагүй хоцроосон магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагууд оюутнуудын мэдээллийг яаралтай оруулах шаардлагатай байна.
Цахимаар бүртгүүлж байгаа оюутнуудын хувьд "Оюутны мэдээлэл олдсонгүй" гэсэн алдаа гарсан тохиолдолд гар утасны "E-Mongolia" аппликейшнээ шинэчлэх, их, дээд сургуулийнхаа сургалт, оюутны албатайгаа холбогдож тодруулах боломжтой.
Сургалтад хамрагдах оюутнууд дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай.
1. Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын 1, 2, 3 дугаар дамжаанд эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцдаг байх;
2.Тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
3.Эрүүл мэндийн даатгал сүүлийн 1 жилд төлсөн байх;
4.Сурлагын голч дүн 2,8 ба түүнээс дээш байх;
Бүртгэл явагдаж дууссаны дараагаар тэнцсэн эсхүл тэнцээгүй талаар мэдээллийг цахимаар хүргүүлэх бөгөөд тэнцсэн оюутнууд сургуулийнхаа харьяалах аймаг, дүүргийн цэргийн штабт энэ сарын 11-ний өдрийн 08:00 цагаас эхлэн биеэр очиж, цэрэг татагдагчийн анкет (4 дүгээр маягт) бөглөнө. Үүний дараагаар тухайн цэргийн штабаас дараагийн шатны сонгон шалгаруулалт хаана, хэзээ болох талаарх мэдээллийг өгөх юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


“Зүрх судасны үндэсний төв”-д Люксембургийн Их Гүнт Улсаас 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ
Ардчилал танхимд гацав
ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН МОНГОЛД АНХ УДАА ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛ БҮТЭЭНЭ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж залилан хийж байжээ
Э. Батшугар: Сошиал медиагийн хэт хэрэглээ хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна
KFC, PIZZA HUT сүлжээ хоолны газрын нэрээр 623,000,000 төгрөг залилжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Вьетнам улсын сансрын баатруудыг хүлээн авч уулзлаа
Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав